
Ард түмэндэ энэрнийх нь өмнө “Морины дуучин ” хэмээн овогт Соёлын тэргүүний ажилтан Ламжавын Нарантуяа уран бүтээлийн тавдахь бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Монгол Бөхийн өргөөнд тоглохоор бэлтгэл ажилдаа ороод тун завгүй яваа сурагтай.
Жил болгон ард түмэндээ сюрприз дүүрэн байдаг тоглолтыг үзэгч түмэн тэсэн ядан хүлээдэг болсон гэнэ шүү. Өмнөх жил тэрбээр “Аргагүй хурдан ажнай” тоглолтоо хийсэн бөгөөд тоглолтод нь хурдан морины уяач 300 гаруй хүн Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцон үзэгч түмнийг шуугиулаад амжсан билээ.
Тэгвэл энэ жилийн “ДУУН ТАМГАТАЙ ХҮЛГҮҮД” тоглолтонд дуулагдах энэ жил тэрбээр морины олон олон шинэ уран бүтээлүүдийн олз омог ихтэй байгаа бөгөөд тоглолтод “ХАР САРНАЙ” хамтлагийн дуучин АМАРААТАЙ шинэхэн уран бүтээлийг өлгийдөн авч хамтран дуулах зэргээр дуунд дуртай түмнийг уйдаахааргүй тоглолт болно гэсэн хүлээлт байгаа юм.
Хурдан хүлгийн тоос, аялгуунд хийморио даатгадаг бүхний очих газар, магнай тэнийсэн тоглолт ийнхүү Монгол Бөхийн өргөөнөө “ДУУН ТАМГАТАЙ ХҮЛГҮҮД”-ээр үүрсэх гэж байна шүү.