Оюутны далан мянган төгрөгийн тэтгэлэг ирэх гуравдугаар сараас хойш буугаагүй байгаа аж. Тиймээс оюутнууд далан мянган төгрөгийн араас эрэл сурал болцгоож байгаа юм. Харин төрийн сангийн мэргэжилтэн тооцоогоо хийж дуусгаад Сангийн яаманд хүргүүлсэн байна. Одоогоор сангийн яамнаас далан мянгын тэтгэлэгийн талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа бөгөөд нийт 30-аад мянган оюутан тэтгэлэг авах тооцоо гарсан байна.