10.23

Хайрын горхи зүрхэн дундуур үерлээд...


Хайрын горхи зүрхэн дундуур үерлээд...
Хаа холын нууртай, нийлж урсаад одлоо...
Ханийн сэтгэл эрхгүй нялхарч зөн гоёор татаад...
Хамт хэн нэгэнтэй буйгаар мөрөөдөн инээчихдэг боллоо...
Сэтгэлийн жавхдас уран аяз хэлхээд...
Сэрэл хүсэл мянган бээрээр аялаад
Тэртээх рүү он цаг дамнан нисээд...
Тэнгис далайд сад тавиад цутгачихлаа...одоо яалтайв
Хүсэл минь жигүүр ургаад намайг аваад нисчихлээ...
Хүй орчлон бас түүнд нь баясаад цасан бороог нэмэрлэчихлээ...
Шувууд дугтуйтай захидал зуун нисэж ирээд...
Шулганах нь хүний хэлээр байлаа...захиа уншаад...үнэхээр сайхан
Puujee Ineemseglel