Кардашианы гэр бүлд гадаад үзэмж маш чухал зүйлд тооцогддог. Энэ алдартай гэр бүлийн бүх гишүүн эмэгтэйчүүд энэ тал дээр маш их чармайлт гаргадаг нь нууц биш. Гэхдээ заримдаа тэд гадаад үзэмжээ дэндүү өөрчлөөд онигоо болох тал байдаг юм. Энэ удаа гэр бүлийн тэргүүн болох ээж Крис Женнер нь зоримог өөрчлөлтүүдийг хийхээр шийдэж үсээ шаргал өнгөөр будуулсан байна. Түүний гэрэл зургийг харвал шууд таних хэцүү ч шүтэн бишрэгчид нь түүнд шаргал үс зохиж байна хэмээн жиргэх болжээ. Ийнхүү олон жилийн хойно Крис Женнер туршилт хийхээр шийдсэн нь амжилт олсон бололтой.