"Ларьдма” киноны хоёрдугаар анги үзэгчдийн хүртээл болох гэж байна. Киноны хоёрдугаар ангийн зураг авалт өнгөрөгч наймдугаар сард эхэлсэн бөгөөд зун, намрын зураг авалтууд дууссан байна. Одоо кино багийнхан өвлийн зураг авалтыг хүлээж байгаа гэнэ. "Ларьдма" киноны өмнөх ангийг найруулагч Ж.Сэнгэдорж найруулж, гол дүрүүдэд жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нар тоглосон. Тэгвэл хоёрдугаар ангид гол дүрийн жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Навчаа нараас гадна жүжигчин С.Болд-Эрдэнэ тоглосон гэнэ.