Дуучин Т.Дэлгэрмөрөн 10 жил хүлээсэн бие даасан тоглолтоо ирэх сарын 16,17-нд Монгол бөхийн өргөөнд хийх гэж байна. Тоглолтод “Наян булгийн аялгуу”, “Тэнгэрийн бүсгүй”, “Уулзах л юмсан даа чамтайгаа”, “Хайрын дээд хань минь”, “Ааваа дуулъя”, “Андгай” зэрэг дуунууд дуулагдах болно. Гэхдээ одоогоор тоглолт нэргүй бөгөөд Дээгий "Би ард түмнээсээ асууж, нэр хайрлуулна гэж хүсч байна. Мэдээж надад таалагдсан тоглолтын нэр хайрласан эрхмийг том шагнана" хэмээсэн юм.