МУГТ Н.Төгсцогтын ээлжит тулаан ирэх сарын 18-нд болохоор товлогджээ. Түүний өрсөлдөгчөөр АНУ-ын "Mayweather Promotions”-ийн тулаанч Хавьер Аугустин Мартинес тодорсон байна. 19 настай энэхүү боксчин залуу мэргэжлийн боксын рингэнд 10 удаа тулалдахдаа бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд зургаад нь өрсөлдөгчөө цэвэр ялжээ. Н.Төгсцогт, Хавьер Аугустин Мартинес нар 10 раунд тулалдана. АНУ-ын Невада мужийн Лас-Вегас хот дахь “The Cosmopolitan” цогцолборт болох уг тулааны тасалбар 29-149 долларын үнэтэйгээр худалдаалагдаж эхэлсэн төдийгүй Bounce TV тулааныг АНУ-ын Баруун эргийн цагаар 2017 оны 11 дүгээр сарын 18-ны оройн 18 цагаас шууд дамжуулахаар болжээ. Хавьерын хувьд дэлхийд чансаагаараа 1998 боксчноос 175-д эрэмбэлэгдэж байгаа бол Н.Төгсцогт 1478 боксчдоос 28-д бичигдэж байгаа билээ.