10.28

Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой

ХОНЬ - (3/21-4/19)
Урьдчилан төлөвлөөгүй, нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошпрй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.

ҮХЭР - (4/20-5/20)
Сурч боловсрох, аян замд гарах, аливааг шинээр эхлэх, хийлгэж эхлэхэд ээлтэй сайн өдөр. Өөртөө амсхийх зав гаргаж, эрүүл агаарт зугаалвал эрч хүч сэргэнэ. Мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэхэд ээлтэй.

ИХЭР - (5/21-6/21)
Цэцэн мэргэн оюун ухаан, мэдлэг боловсролын өдөр. Юуг ч эртнээс бүү төлөвлө, юмс санаснаас эсрэгээр эргэнэ. Дотоод дуу хоолой, зөн билгээ сонсч бүхнийг хийгээрэй. Зөн билэгтээ итгэснээс алдана гэж үгүй. Шашны зан үйл, домын арга, эртний номлолыг судлахад ээлтэй.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.

АРСЛАН - (7/23-8/22)
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургалтанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай.

ОХИН - (8/23-9/22)
Гоо сайхан, төгс нийцлийн өдөр. Гэр бүл болох, харилцан ойлголцох, шинэ хүнд нэр өгөхөд ээлтэй сайн. Шийдвэр гаргах, шүүх заргын асуудлыг эхлүүлэхэд тохиромжтой. Санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Өнөөдөр таны хийж буй ямар ч ажил төрөл баяр баясгалан авчрах ёстой.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Аялал жуучлал, идэвхитэй үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлө. Санхүүгийн ажиллагаанд тааруу,эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх өдөр. Тиймээс эерэг сайхан бодол агуулж өдрийг угтаарай. Эрүүл агаарт гарах, гэр орноо тохижуулах, аялал зугаалгаар явах зэрэгт ээлтэй. Санхүүгийн байдал сайн байх тул хүссэнээ худалдан авах боломжтой байна.

НУМ - (11/22-12/21)
Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харилцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

МАТАР - (12/22-1/19)
Бүтээлч үйл ажиллагааны өдөр. Гэхдээ бүгдийг нэг зэрэг хийхээр хүч чадлаа шавхан зүтгэх хэрэггүй. Та үүнийг ингэж л хийх йгэж зүтгэвээс амжилтад хүрэхгүй. Бүтэхгүй байгаа ажилд бусдын санал зөвлөгөө, тус дэмийг ав. Харилцаа холбоогоо өргөжүүлэх, мэдээлэл солилцох, шинэ танилтай болоход тохиромжтой.

БУМБА - (1/20-2/18)
Хөдөлгөөнтэй байвал эрч хүч амархан нөхөгдөнө. Аялал зугаалгад явах, спортоор хичээллэх, бие чийрэгжүүлэхэд ээлтэй. Тиймээс амьдралын идэвхитэй хэв маягийг барммтлах өдөр. Усны эмчилгээний чанар нэмэгдэх тул усаар муу бүхнийг ариусгаж болно.

ЗАГАС - (2/19-3/20)
Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай.