Хонь - (3/21-4/19)
Шийдэмгий болон авхаалж самбаатай зангаа зорилгодоо хүрэхийн тулд өнөөдөр ашиглах өдөр. Асуудлыг шийдэх хэвийн бус арга замыг хайгаарай. Ямарваа нэгэн эхлэл хамгийн эрсдэлтэй байдаг хэдий ч амжилттай дуусах болно. Романтик адал явдал, аз жаргал дагуулсан уулзалт болох магадлалтай. Өөрт байгаа боломжоо бүү алдаарай.
Үхэр - (4/20-5/20)
Чухал шийдвэр бүү гарга. Таны ямар ч үйлдэл өөрийн чинь эсрэг эргэж болно. Мэргэжлийн түвшинд хүндрэл гарч болно. Хамт ажиллагсад болон удирдлагатайга харилцах харилцааг муутгах эрсдэлд орж байна. Гэр бүлийн амьдралд замбараагүй явдал гарч болно. Энэ тохиолдолд ажил ба гэр бүлийн хооронд гүйх хэрэг гарч гэр бүлийн ба мэргэжлийнхээ асуудлыг зэрэг шийдэхэд хүргэнэ. Хэт их ачаалалтай байх нь таны биеийн байдалд муугаар нөлөөлнө.
Ихэр - (5/21-6/21)
Өнгөрсөн долоо хоногт байсан материаллаг байдлын амжилт үргэлжлэх болохыг од гарагс амлаж байна. Таны амьдралын эрч хүч, сексийн чадвар, хувийн дур булаам байдал өсөн нэмэгдэж байна. Өөртөө хэт итгэх байдал, биеэ тоох зан болон бодит шүүмжлэлд сөргөөр хандах зэргээс зайлсхийх хэрэгтэй. Эс бөгөөс энэ нь өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тань сөрөг нөлөөг үзүүлэх аюултай. Өдрийн хоёрдугаар хагаст гэнэтийн мэдээг хүлээн авах магадлал өндөр байна.
Мэлхий - (6/22-7/22)
Өнөөдөр ажил мэргэжлийн салбарт хүндрэл бэрхшээл тулгарах бололтой. Учир нь таны зүгээс гаргах үйл хөдлөл эргээд таны эсрэг харж зогсох аюултай тул энэ хэцүү өдөр амин чухал асуудлаар аливаа шийдвэрийг гаргахгүй байх зарчмыг баримтлаарай. Эс бөгөөс ажил хэргийн хамтрагчтай харилцах харилцааг үгүй хийх эрсдэлтэй тулгарна. Өдрийн турш гэр орон болон албан ажлын хооронд гүйж үүссэн асуудлын учрыг олж зохицуулахыг хичээнэ. Энэ их ачаалал нь таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бололтой.
Арслан - (7/23-8/22)
Хүндрэлийг давах зоригтой, шийдэмгий чанар асуудлыг шийдэхэд ердийн биш замыг олох чадвар нь бүх зүйлийг эхлэхэд амжилт дагуулна. Хамгийн эрсдэл бүхий ажил нь амжилттай дуусна. Ажил мэргэжлийн хүрээнд өөрийн зөн билигтээ найд, хамт олныхоо зөвлөлгөө, туслалцаанд битгий найд.
Охин - (8/23-9/22)
Ажил хэрэг, үйл ажиллагааныхаа чиглэлийг сайжруулан сольж, шинэ дээд түвшинд ахин гарч чадах таатай үе таны амьдралд тохиолдох бололтой. Энэхүү аз завшааныг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллах хэрэгтэй. Ойр дотны хүмүүс, найз нөхдийн тусламж дэмжлэгт тулгуурлан ажил төрлөө явуулаарай. Зорилгодоо хүрэхийн тулд шийдэмгий тэмц, эргэж буцсан бодол санаа нь сайн зүйлд хүргэхгүй. Үдээс хойш гэнэтийн мэдээ хүлээн авах бололтой. Энэ мэдээ нь тооцоолж байгаагүй зардал чирэгдлийг араасаа дагуулах магадлал өндөр байна.
Жинлүүр - (9/23-10/22)
Ухаалаг шүүмжлэлд дургүйцэх, өөртөө хэт итгэх, хар амиа бодохоос зайлсхий. Таны сайтар урьдчилан бодсон нүүдэл богино хугацаанд амжилттай болж үр дүнг нь та амсах болно. Дотны хүмүүсдээ онцгой анхаарал тавь. Хамтрагчид бие биенээ үл ойлголцох нь хардалтаас эхтэй байх болно. Өнөөдрийн алдааг чинь маргааш засахад чадахгүй ч байж болно. Харин энэ үдэш танд сонирхолтой мартагдашгүй уулзалтыг авчрах болно. Үдэш хайртай хүнтэйгээ харилцах, цагийг зугаатай өнгөрөөхөд тохиромжтой.
Хилэнц - (10/23-11/21)
Аюултай өдөр. Осол аваар, халдварт тахал, золгүй явдал тохиолдож болохыг од гаригс анхааруулж байна. Эргэн тойрны хүмүүстэйгээ анхаарал болгоомжтой харьцаарай. Биеийн эрүүл мэнддээ төдийгүй ойр дотны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал тавиарай. Галт тэргээр явахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн автомашин сонирхогчид зам дээр явахдаа онцгой сэрэмжтэй байх ёстой. Сэтгэл хөдлөлөө барьж, өдөөн хатгалганд автахгүй байгаарай. Өнөөдөр хэзээ хэзээнээс илүүтэй сорилт шалгалтыг давах, аюулыг ойроос харж чадах зориг тэвчээрийг гаргах шаардлага гарч ирнэ.
Нум - (11/22-12/21)
Өнөөдөр өөрийгөө тайвшруулж, сэтгэл санаагаа цэгцэл. Ажлын түнштэйгээ учираа ололцох цаг болжээ. Хувийн амьдралын хоёрдмол байдлаас гарах арга замыг хай. Гэнэтийн мэдээ таны амьдралын хэв маягийг үндсээр нь өөрчилж магадгүй. Даргатайгаа, хамт ажиллагсадтай хэрэлдэж маргалдсанаас зөв шийдвэр гаргаж чадахгүй нь бололтой. Сайн тооцоолсон төлөвлөгөө л амжилттай хэрэгжинэ гэдгийг сана.
Матар - (12/22-1/19)
Дурын ажлыг эхлүүлэхдээ хэн нэгний туслалцаа зөвлөгөө авахыг зөвлөж байна. Шийдэмгий байж зорилгодоо хүрээрэй. Магадгүй сэтгэл гутралд орж болзошгүй. Өнөөдөр дурын өвчин удаан хугацаанд үргэлжлэх болно. Үсээ тайрах, хүнд хоол хэрэглэх, толинд харахад таагүй өдөр. Сэтгэл татам байдал болон уйгагүй шаргуу зан тань том үр дүнд хүрэхэд туслах болно.
Бумба - (1/20-2/18)
Өмнөх өдрийн эрч хүчийг хадгалан шинэ төлөвлөгөөнүүдээ хэрэгжүүлэх алхмыг хийх болно. Дурын ажлыг эхлүүлэхэд хэн нэгний туслалцаа зөвлөгөө авахыг зөвлөж байна. Шийдэмгий байж зорилгодоо хүрээрэй. Магадгүй сэтгэл гутралд орж болзошгүй. Хэрэв танд найз нөхөд байдаг бол ямар нэгэн шалтгаанаар уулзалдаж амжаагүй тийм найзаа гэртээ урихыг зөвлөж байна.
Загас - (2/19-3/20)
Ажилдаа идэвх зүтгэлтэй бай. Та тухайн ажлыг хариуцан авч чадсанаар төвөгтэй бизнесийн харилцаа таныг хөгжилтэй мэдрэмжтэй болгоно. Бусдын санаачилсан ажил таны сонирхолыг татах бөгөөд энэ санаа нь танд танил санагдаж магадгүй. Олон хүндрэлтэй асуудлууд таныг хүлээж байна. Магадгүй долоо хоногийн эцсээр сульдаж ядрах мэдрэмж төрнө. Сэтгэл санаа тавгүйтэх учир биеэ барь. Өнөөдөр туссан өвчин хөнгөн байна. Өвчнөө хйошлуулсны хэрэггүй. Шүдэндээ онцгой анхаараарай.