Экс хос болох дуучин Селена Гомез болон Жастин Бибер нар өнгөрсөн амралтын өдөр Лос Анжелес хотын нэгэн кафед өглөөний цай уун паппарацид өртжээ. Тэд тус кафед хамтдаа очсон бөгөөд ойролцоогоор 25 минутын дараа гарцгаасан байна. Мөн тэд кафед хамтдаа очихоосоо өмнө тэд хамт сүмд очиж харагдсан гэнэ. Селена Жастиныг тус сүмтэй холбож өгсөн бөгөөд ийнхүү хамтдаа очсон аж. Тэднийг эргэн нийлэх нь хэмээн хэвлэлүүд бичиж байгаа ч нэгэн эх сурвалж "Тэд хоорондоо их нөхөрсөг харагдаж байсан. Харин ямар нэг олон нийтийн анхаарлыг татахуйц нэгэндээ татагдсан үйлдэл илрээгүй" гэсэн байна. Харин дуучин Селена Гомез уулзалтынхаа талаар Селена “Бид маш сайн найзууд. Бидний харилцааг буруугаар ойлгох хэрэгүй” гэж хэлжээ. Селена өдгөө дуучин “The Weeknd”-тэй болзож байгаа юм.