11.03

Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай


Хонь - (3/21-4/19)
Хариуцлагатай өдөр. Анхаарлаа төвлөрүүлж, нямбай байвал төлөвлөсөн бүхэн бүтэмжтэй. Бусдын зөвөлгөө, шүүмжлэлийг анхаар. Хэн, юунд таныг дуудаж байгааг, мөн өдрийн шинж тэмдэг ямар байгааг мэдэх нь чухал.

Үхэр - (4/20-5/20)
Хамтын ажиллагааны өдөр. Хүч чадлаа төвлөрүүлбэл амжилтад хүрнэ. Ямар ч ажилд хариуцлагатай хандах хэрэгтэй. Бодлогогүй үйлдэл нэр хүндэд муу. Бусдын зөвлөгөөг анхаарч, шаардлагатай бол дэмжлэг ав.

Ихэр - (5/21-6/21)
Мэдлэг олж авах, цэцэн мэргэн ухааныг дээдлэх, аливаа зүйлсийн мөн чанарт нэвтрэхийг эрмэлзэх өдөр. Зүүд зөн хурцдаж, хувь тавилангийн сонин учрал, дохио тэмдгүүд тохионо. Энэ бүхэн танд энэ амьдралд ямар үүрэгтэй ирснээ ухамсарлах боломжийг олгоно. Аялал жуучлалаар явах, холын замд гарахад сайн.

Мэлхий - (6/22-7/22)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр. Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.  

Арслан - (7/23-8/22)
Оюун ухаан, мэдлэг боловсролыг дээдлэх өдөр. Сарны сайн нөлөөгөөр шинжлэх ухааны болон шашин, зан үйлийн судалгаа амжилттай. Эндээс далдлагдсан мэргэн санаа, нууц ухааныг олж авна. Санхүүгийн байдал сайжирна.

Охин - (8/23-9/22)
Баяр хөөртэй, урам зоригтой байвал амжилтанд хүрнэ. Эд зүйл худалдаж авах гэж байгаа бол хойшлуулсан нь дээр. Төлөвлөгөө зохиох, бичиг баримтад гарын үсэг зурахад таагүй. Хулгай дээрэмд өртөх, хуурч мэхлэгдэх магадлал буй тул болгоомжтой байгаарай.

Жинлүүр - (9/23-10/22)
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, эсхүл төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Тэр болгонд сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үзэж, нэр төртэй давж гар.

Хилэнц - (10/23-11/21)
Амралтын өдөр тул алжаалаа бүрэн тайлахыг хичээ. Аялал зугаалгаар явбал алдагдсан эрч хүч хялбар нөхөгдөнө. Мэдээлэл солилцох, шннэ зүйлийг мэдэж авах, өнгөрсөн амьдралаа эргэж цэгнэх нь танд ирээдүйд зөв алхам хийх боломжийг олгоно. Сайтар амарч авахыг хичээ.

Нум - (11/22-12/21)
Харилцаа холбоонд ч, ажил үйлст ч ээлтэй. Аливаа зүйлийн үндэс суурийг тавихад, засвар хийж эхлэхэд, шинэ ажил эхлэх буюу шинээр байгууллага байгуулахад сайн. Аян замд явбал санхүүгийн ашигтай.

Матар - (12/22-1/19)
Идэвхтэй, энерги ихтэй өдөр Цаг хугацаа үүрэг хариуцлагад захирагдалгүй чөлөөтэй ажиллах нь ашигтай. Чухал арга хэмжээ зохион байгуулах, бичиг баримт бүрдүүлэх, гэрээ хэлцэл хийхэд тохиромжтой. Байшин барилгын суурь тавих, засварын ажил эхлэхэд ээлтэй.  

Бумба - (1/20-2/18)
Аливаад хянуур хандах өдөр. Сэтгэл санаа тавгүйтэн нойргүйтэж болзошгүй нь Сарны таагүй нөлөөтэй холбоотой. Ажил албаны хүрээнд ямар ч асуудалд хянуур, алдаа гаргахаас зайлсхийх нь чухал. Биеийн байдал сайнгүй байх тул хэт их ачаалал, биеийн хүчний хүнд хүчир хөдөлмөр таагүй. Тиймээс ажлын ачааллаа зөв тохируул.

Загас - (2/19-3/20)
Өдрийг гэр бүлийн хүрээнд өнгөрөөвөл сайн. Орон гэрээ тохижуулан өөрчилж, цэвэрлэхэд санаа тавь. Чухал ажил хэрэг, уулзалт болзоог хойшлуулах нь зүйтэй. Ирээдүйгээ төлөвлөх нь тааруу үртэй.