11.04

Өнөөдөр хүчтэй био энерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ

ХОНЬ - (3/21-4/19)
Уран бүтээлчид, зураач, хөгжимчин, зохиолч нарын хувьд сайн өдөр. Тэд уран бүтээлийнхээ шинэ мөчлөгийн эхлэлийг тавина. Шинэ зүйлийг хийж эхлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, гоо сайхны таашаал мэдрэмжээ хөгжүүлэхэд ээлтэй. Бусадтай илэн далангүй байж, харьцаа холбоогоо бэхжүүлэхэд анхаар.

ҮХЭР - (4/20-5/20)
Мэдээллийн өдөр. Бүх төрлийн харьцаанд ээлтэй. Аливааг хийхдээ зөн билгээ дага. Их мөнгө шаардах худалдаа арилжаа бүү хий. Өнөөдөр аливааг төлөвлөхөөс зайлсхий, төлөвлөсөн хэрэг бүтэхгүй.

ИХЭР - (5/21-6/21)
Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Бодит байдал таны мөн чанарыг толь шиг тусгана. Хүрээлэн байгаа бүхнийг ажиглан алдаа оноогоо дүгнэ. Хийж байгаа бүхэн тань үүрэг гэдгийг ойлгож хариуцлага хүлээх, хүндрэл бэрхшээлтэй тулгарахаас бүү ай.  

АРСЛАН - (7/23-8/22)
Өнөөдрийг гэртээ өнгөрөөхийг хичээ. Олон хүнтэй уулзахаас зайлсхий. Шинэ танилтай болох, шинээр харьцаа холбоо тогтооход таагүй. Хууч өвчин хөдлөх магадлалтай. Үг хэл яриа, үйл хөдлөлөө сайтар хяна.

ОХИН - (8/23-9/22)
Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх өдөр. Тиймээс эерэг сайхан бодол агуулж өдрийг угтаарай. Эрүүл агаарт гарах, гэр орноо тохижуулах, аялал зугаалгаар явах зэрэгт ээлтэй. Санхүүгийн байдал сайн байх тул хүссэнээ худалдан авах боломжтой байна.  

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Аялал жуучлал, идэвхитэй үйл ажиллагаанд ээлтэй өдөр. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах гэж байгаа бол сайтар төлөвлөх нь чухал. Санхүүгийн ажиллагаанд тааруу,эд зүйл авбал алдагдалд орох магадлалтай.

НУМ - (11/22-12/21)
Цэвэр ариун бодол санаатайгаар өдрийг өнгөрөө. Хүүхдэдээ санаа тавьж, боловсрол мэдлэгт нь анхаар. Бусад хүмүүст баяр баясал бэлэглэхийг хичээ. Шинээр аливааг хийж эхлэх, аян замд гарах зэрэгт төдий л сайнгүй.

МАТАР - (12/22-1/19)
Бусадтай харьцах харьцаанаас сэтгэлийн таашаал авна. Мөн ирээдүйгээ зөгнөн харах боломжтой байна. Хэрвээ та хүсэх юм бол янаг амрагийн харьцаагаа шинэ түвшинд гаргаж, илүү аз жаргалтай болно. Худалдаа наймаанд одтой байх тул зуучлалаас ашиг олно. Албан бус уулзалт, үдэшлэг, нийллэг хийхэд тохиромжтой.  

БУМБА - (1/20-2/18)
Энергийн хувьд хүчтэй өдөр. Чухал ажлыг хойшлуулах нь зөв. Аян замд гарах, үнэтэй эд зүйл худалдаж авахыг цээрлэ. Хэрүүл маргаан дэгдээх, хэл ам хийх нь эзэндээ муу. Бусдад энэрэнгүй хандвал сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Дээд хүчинд хандан хүслээ шившвэл биелнэ.

ЗАГАС - (2/19-3/20)