02.23

“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн хуурай өлсгөлөн зарлана гэв

Гацууртын орд ашиглахыг зөвшөөрөхгүй, Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахын эсрэг байгаа "Босоо хөх Монгол” ТББ, "Ноён уулаа аваръя" хөдөлгөөнийхөн хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлаад 13 хонож байна. Тэдний өлсгөлөн цагаан сарын өдрүүдэд үргэлжилсэн бөгөөд шинийн 2-нд нэг эмэгтэйн бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн аж.  Тэгвэл өнөөдөр өлсгөлөн зарлаад байгаад дээрх ТББ, хөдөлгөөний дэмжигчид мэдээлэл хийж, 18:00 цаг гэхэд ямар нэгэн хариу өгөхгүй бол хуурай өлсгөлөн зарлана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

П.ТУУЛ