Н.Энхбаяр эх орондоо ирж Сар шинээ угтсанд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг ихээхэн баяртай байгаа гэнэ шүү. Түүний хувьд биедээ гэмтэл аваад Солонгост эмчилгээ хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн билээ.
Тэр өдрүүдэд нь Н.Энхбаяр жимс барин эргэж очдог байсан талаар Н.Алтанхуяг ярьж, “Бид хоёр айхтар улс төр яриад байдаг улс биш ээ” гэж хэлсэн удаатай. Тэднийг тийм энгийн харилцаатай хүмүүс биш, Солонгост байхдаа улс төрд эргэлт хийхээр хор найруулсан гэж хардах улс төрчид ч цөөнгүй байгаа юм.
Харин Н.Энхбаярыг битүүний өдөр Монголд бууж, тэр даруйдаа монгол дээлээ өмсөн Сар шинийн барилдааныг үзэж сонирхохоор Монгол бөхийн өргөөнд морилоход Ерөнхийлөгч болон улс төрчид ихэд сонирхож, гайхсан нүдээр харж хүлээж авсан бичлэг нь цахим сүлжээнд шуугиан тариад байна.