Солонгосын оддын төлөөлөл болох жүжигчин И Мин У, "Miss A" хамтлагийн дуучин, жүжигчин Бэ Сүжи нар саллаа. Тэд үерхээд хоёр жил гаруй хугацааг үдээд байсан юм. Саяхан л хоёр жилийн ойгоо тэмдэглэж байсан хосын салалт фэнүүдийг нь гонсойлгоод байгаа бол хоёр талын энтертайнментаас хосын салалтыг баталжээ. И Мин У цэрэгт байгаа бөгөөд Сүжи хамгийн сүүлд "Чамайг унтаж байх хооронд" хэмээх драмд тоглоод байсан юм.