Чөлөөтийнхөн холбооныхоо удирдлагуудтай таагүй харилцаатай байгаа тухай мэдээлэл сүүлийн үед ихээр гарч байгаа. Азийн аваргад тамирчдаа хуурамчтай визтэй явуулсан хэмээн дасгалжуулагч нар холбооны удирдлагуудаа буруутгасан. Тэгвэл МУГТ О.Пүрэвбаатар мөн л холбооныхоо удирдлагад бухимдалтай явдгаа иэлрхийллээ. Тэрбээр "Сүмогийн их аварга Д.Дагвадорж чөлөөт бөхөд олон сая төгрөг гаргасан гэж яриад байдаг.
Тамирчдын зардалд 470 сая төгрөг зарцуулсан гэж тайлангийн хурал дээр ярьсан байгаа юм. Эрэгтэй багийн тамирчдад нэг удаа л тэмцээнд явахад 15 сая төгрөг өгсөн. Бид мөнгө гуйж үзсэн. Мөнгөгүй л гэдэг. Тийм л бол тэр их мөнгийг юунд зарцуулсан байх уу. Та нар чадлаараа медаль авдаг гэж бодож байна уу, би Дэлхийн чөлөөт бөхийн холбооныхныг хахуульдаж авч өгдөг гэж тамирчдыг загнаж, доромжилсон. Д.Дагвадорж Монголын чөлөөт бөхийн холбооны хууль бус ерөнхийлөгч атлаа багш, тамирчдыг байнга загнаж дарамталдаг" хэмээсэн юм. Ямартай ч чөлөөтийнхөн энэ асуудлаа ярилцаж шийдвэрлээсэй хэмээн олон нийт харж байгаа юм.
