Загвар өмсөгч Жижи Хадид БНХАУ-ын Шанхай хотноо удахгүй болох дотуур хувцасны “Victoria’s Secret 2017” загварын шоунд оролцохгүй гэнэ. Тэрбээр энэ тухай өөрийн "Инстаграм"-даа бичжээ. Жижи уг шоунд оролцохоор өнгөрсөн хугацаанд бэлтгэлээ базааж байсан ч “Victoria’s Secret”-ийн удирдлагууд дээрх шийдвэрийг гаргасан байна.