11.22

“Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим” сургалтыг зохион байгуулна

Өнөөдөр болох үйл явдлууд:
09:00 цагаас “Кемпински Хаан Палас” зочид буудлын Алтай танхимд "Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал" үндэсний зөвөлгөөн болно.

09:00 цагаас “Чингис” зочид буудлын 3 давхарт “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим” сургалтыг зохион байгуулна.

11:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Нийслэлийн БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаагийн хууль бус үйлдлийн талаар эцэг эхчүүд мэдээлэл хийнэ.
12:00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит мэргэжлийн дуулаачдын улсын анхдугаар уралдааны талаар Монголын урлагийн ажилтны холбоо, “Лувсаншарав сан”-гаас хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагаас УДЭТ-т Лев Толстойн мэндэлсний 190 жилийн ойг угтаж түүний “Адууны түүх” хэмээх хоёр бүлэгт сонгодог жүжгийг УДЭТ-ын хамт олон тайзны бүтээл болгох гэж буй талаар мэдээлэл хийнэ.

14:00 цагаас “Бишрэлт” зочид буудлын хурлын Б танхимд “Цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээ бий болгоход хэвлэл мэдээллийн салбарынхны үүрэг, оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болно.