Рок поп урлагийн акулууд хэмээн нэрлэгддэг “Хурд” болон “Никитон” хамтлагийн уран бүтээлчид цуглаж, хуралдсан тухай зургаа өөрсдийн цахим хуудаснаа хэд хоногийн өмнө оруулсан нь сонсогч, фенүүдийнхээ анхаарлыг ихэд татсан. Тэгвэл тэд дахин хуралдаж, нэгэн таатай шийдвэрт хүрсэн гэнэ. Тодруулбал, хоёр хамтлаг “Нүргээн” нэртэй хамтарсан тоглолтоо ирэх 12 дугаар сарын 9, 10-нд хийхээр болжээ.