ХОНЬ - (3/21-4/19)
Шинэлэг бүхэн дээд хүчний дэмжлэгийг хүлээнэ. Эргэлзэж тээнэгэлзэлгүй шинэ ажлаа эхэлбэл, хэрвээ та санаачлагатай, тууштай байж чадвал бүх юм санаснаар бүтнэ. Холын аянд гарах, албан томилолтоор явахад ашигтай. Эргэлзээ, ганцаардлаас зайлсхий.
ҮХЭР - (4/20-5/20)
Бүтээн байгуулалтын өдөр. Ургамал, газар шороотой холбоотой ажил үр ашигтай. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, сайн сайхныг зөгнөн бодож, ирээдүйгээ төлөвлө. Шинэ ажилд орох, засвар үйлчилгээ хийж эхлэвэл сайн. Худалдаа арилжааны ажил ашигтай.
ИХЭР - (5/21-6/21)
Ямар ч зүйлийг төлөвлөх хэрэггүй. Азаа сорих, шинээр ажил төрөл эхлэхэд муу. Шинэ тавилга, хувцас хунар худалдаж авбал удаан эдлэгдэхгүй. Хэл ам, хэрүүл, маргаанд бүү оролц.
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойшхи үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.
АРСЛАН - (7/23-8/22)
Ажлын ачаалал ихсэнэ. Урьдчилан таамаглаагүй нөхцөл үүснэ. Энэ нь гэрийн цахилгаан хэрэгслийн эвдрэлээс эхлээд ажил албан дээр нэгэнт дууссан ажил буцах, төлөвлөгөө өөрчлөгдөх гээд юу ч байж болно. Сандарч бухимдалгүй, хувь тавилангийн шалгуур гэж үз.
ОХИН - (8/23-9/22)
Идэвхитэй эрэл хайгуул хийвэл санасандаа хүрэх боломжтой. Хариуцлага, их хүч шаардсан ажлыг халшралгүй барьж авбал хурдан дуусна. Бие султай хүмүүс эрүүл агаарт гарч, бие сэтгэлээ сэргээ. Худалдаа арилжаа хийхэд таатай өдөр.
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Санаачлагатай байх өдөр. Үдээс өмнө амжиж чухал, том ажлынхаа эхлэлийг тавигтун. Учир нь үдээс хойших үйл ажиллагаа ямар үр дүнтэй байхыг таамаглахыг аргагүй юм. Хэрүүл маргаанд бүү оролц.
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Оюунлаг өөрчлөлт хувьсал, дотоод бясалгалын өдөр. Өнөөдөр аливаа төрлийн эмчилгээ муу нөлөөтэйг анхаар. Эрч хүчээ барж дуусах аюултай. Үр хүүхэддээ санаа тавьж анхаар, тэдний санал хүсэлтийг сонс.
НУМ - (11/22-12/21)
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.
МАТАР - (12/22-1/19)
Шударга үйлийн төлөө тэмцвэл амжилтанд хүрнэ. Аливааг шинээр эхлэхэд таагүй. Худалдаа арилжаа, санхүүгийн ажиллагаа ашигтай. Оюуны хөдөлмөр, шинжилгээ судалгааны ажил үр бүтээлтэй байна. Шинэ мэдлэг олж авах, хуримтлагдсан туршлагыг системчлзхзд сайн.
БУМБА - (1/20-2/18)
Өөрийгөө таньж мэдэх өдөр. Тиймээс чухал ажил төлөвлөх хэрэггүй. Бүү ядар, ажил амралтаа зохицуул. Үдээс хойш найз нөхөдтэйгээ уулзах, ажил төрөл хөөцөлдөх, шинэ харьцаа холбоо тогтооход тааламжтай. Урлаг уран сайхан гээд бүтээлч салбарт ажиллагсдад бүх талаар сайн. Тэд шинэ сонин зүйл сэднэ.
ЗАГАС - (2/19-3/20)
Идэвхитэй байх өдөр. Хэрвээ та бүгдийг сайтар тооцсон бол шинэ ажил алба бүтэмжтэй. Биеэ эрүүлжүүлэхийг хүсвэл спортоор хичээллэ. Санхүүгийн байдал сайжирна.