Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Сэлэнгэ багийн /сумын төвөөс урд зүгт 30 км зайтай/ Цагаан сайр гэдэг газраас 2015.04.17-ны өдрийн 13:00 цагийн орчим Д овогтой П /62 настай, эрэгтэй/ гэрээсээ гараад алга болсон. Дээрх хүнийг ар гэрийнхэн нь дахин хүсэлт тавьсны дагуу 2015.05.12-ны өдрийн 09:00 цагаас тус аймгийн Онцгой байдлын газраас 6 албан хаагч, 1 автомашинтайгаар Их-Уул сумын Бор үзүүр гэдэг газар хүртэл нийтдээ усаар 70 км, газраар 55 км газар эрэл хийсэн. Эрэл олдоогүй. Маргааш Бор үзүүр гэдэг газраас Зүлэгт гэдэг газар хүртэл эрэл хийнэ.
Мөн Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “ Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр Б /25 настай, эмэгтэй/ 2 сартай хүүхэдтэй, 2015.05.11-ний өглөө 10:00 цагийн орчим гэрээсээ ус авахаар гараад алга болсон одоо болтол сураг байхгүй байна гэсэн мэдээллийг 2015 .05.12-ны өдрийн 12:21 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас 10 албан хаагч, 1 автомашинтайгаар, сумаас 60 хүн, 3 автомашин, 20 морьтой нийт-70 хүн, 4 автомашин, 20 морьтой эрэн хайж байна.