02.23

Байгалийн чулуу гаргуулсан этгээд ор сураггүй алга болжээ

Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтоор Сар шинийн өмнөхөн их хэмжээний байгалийн чулуу нууж хилээр гаргах гэсэн этгээд үйлдэл дээрээ баригдсан билээ. Тэгвэл чулуу гаргахыг завдсан этгээд Б-д чулуу ачуулсан этгээд нь их мөнгө амлаж, “Чамайг хилээр гаргачихаар мөнгийг чинь өгнө” гэж хэлээд утасны дугаараа өгөөд ачуулсан аж.

Гэтэл хил дээр жолооч Б-гийн ачсан чулуу илэрч баригдахад нөгөөх чулуу ачуулсан нөхөртэй холбогдох гэтэл утсаа авахгүй ор сураггүй алга болчихжээ.

Ингээд огт танихгүй, зүс үзээгүй хүний мөнгөнд болж нүүрс тээвэрлэдэг байсан жолооч өөрөө 600 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байна. Энэ мэтчилэн таньж мэдэхгүй хүний ачаа тээш зөөвөрлөх болон хүний аманд багтахгүй байхыг хилийн гаальчид анхааруулж байна.