11.30

С.Гантогоо: Амьдрал бол тэр чигээрээ боломж юм

Дуучин С.Гантогоо 10 жилийн өмнө БНСУ-д очиж байсан дурсамжаа хуваалцжээ. Тэрбээр "Арван жилийн өмнө... Ажиллах гэж очиж байхдаа яг л аяллаар очиж байгаа юм шиг л цоглог, ганган (хэрэндээ) гэж жигтэйхэн онгоцноос бууж байсандаг.(Ажил руугаа авч явахаар ирсэн захирал намайг дээрээс доош хүртэл харж байж билээ хэхэ) Ер нь аливааг өөдрөгөөр харж гуниж гутралгүйгээр, болно бүтнэ, би чадахгүй юм бол өөр хэн чадах юм гэсэн өөртөө итгэх итгэл хамгийн чухал шүү. Дээрээс нь хариуцлагатай байж чадах юм бол таныг ямар ч саад бэрхшээл зогсоож чадахгүй гэдэгт бүрэн итгээрэй. Амьдрал бол тэр чигээрээ боломж юм. Арван жилийн өмнөх энэ зургаа хараад бодлоо... Тэр үеийн Ганаагаас стиль имиж, эрхлэж байгаа ажил мэргэжил маань одоо эрс өөрчлөгдсөн ч гэлээ амьдралд хандах хандлага, баримталдаг зарчим, хүсэл мөрөөдөл, зорилго минь огт өөрчлөгдөөгүй байх юм.
Харин ч улам ихийг хийж бүтээх хүсэл оргилсоор..." хэмээн цахим хуудастаа бичжээ.