12.02

С.Төгс: Өөрийнхөө хүүхдээ хүний нүдэнд хэр их харуулахаа би өөрөө шийдчихье


Загвар өмсөгч С.Төгс бүжигчин Ч.Цэнгүүн нар влогоор цахим найзуудтайгаа уулздаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл загвар өмсөгч бүсгүйг охиноо влогтоо оруулахгүй байгаа тухай фэнүүд нь асуусан бололтой. Үүнд С.Төгс "Энэ влогтоо охиноо оруулахгүй юм гэсэн хүмүүст хэлэхэд, нэгт өөрийнхөө хүүхдээ хүний нүдэнд хэр их харуулахаа би өөрөө шийдчихье. Хоёрт сошиал ертөнцөд хэдэн хүнд хэр их харагдахаа өөрөө шийдэж чадахгүй бяцхан үрийнхээ хувийн орон зайг нь хүндэлдэг юм. Том болоод хувь хүн болсныхоо дараа яг ямар үзэл бодолтой хүн болохыг нь хэн ч мэдэхгүй. Намайг л лав одоо чи багадаа ингэж байсан тээ, ийм байсан тээ, зураг чинь надад бас байдаг гээд баахан танидаггүй нөхдүүд яриад байвал миний л лав дургүй хүрнэ. Аа бас Сийлэн, Цэнгүүн хоёроос гадна надтай хамт амьдардаг хүмүүс байдаг юм шиг байна ш дээ энэ чинь одоо. Оройн хоолондоо хоцров оо лол.  Влогтоо  хүүхдээ оруулахгүй байна, хаячихсан юм уу гэнэ ээ. Памбуу байтугай хааяадаа Цэнгүүний дүүг нь хоёр ч хүүхэд хамтад нь хардаг. Энийгээ бас тайлбарлах ёстой юу" хэмээжээ.