Хонь - (3/21-4/19)
Таны сэтгэл хөдлөл их өндөр байх бөгөөд гэнэтийн үйл явдлууд тохиолдох болно. Гэхдээ хэт их сэтгэл хөдлөл сайн үр дагавар авчрахгүй. Цахилгаан эд зүйлтэй харьцах, машин барих зэрэгт болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд гэмтэл бэртэл авахаас сэргийл. Хамтран ажиллагсадтайгаа харьцах харилцаа таагүй болж, ажлын уур амьсгал муудах төлөвтэй. Элдэв янзын ажил хэргийн асуудлуудад оролцож байхын оронд өөрийгөө тайвшруулж өөртөө цаг гарга. Ингаснээр өдрийг сайхан өнгөрөөх болно. Олны жишигт хүрэхүйц сайхан хувцаслах хэрэгтэй.
Үхэр - (4/20-5/20)
Од эрхсийн таагүй байрлал таныг энэ өдөр шийдэмгий, цэгцтэй бодолтой байхыг сануулж байна. Болж буй үйл явдлыг хурцаар хүлээн авах нь хэрүүлийн алим тарьж магадгүй. Таны хорон үг дотны хүний тань зүрх сэтгэлийг шархлуулна. Ялангуяа өнөөдөр эмэгтэй үхрүүдэд хэлж ярьж байгаадаа дүгнэлт хийж, анхааралтай байхыг зөвлөж байна.
Ихэр - (5/21-6/21)
Caнхүүгийн байгууллага банктай харилцаа тогтооход сайн. Тэсвэр хатуужил амжилтад хүрнэ. Удирдлагатайгаа бүү муудалц, тэгвэл нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ. Шинэ ажилд шилжих, гэр бүл, үр хүүхдийн хэрэгцээтэй холбоотой санхүүгийн их зардал гарна. Санасан ажлаа дуустал нь тайван хийж хайнга хандах хэрэггүй. Хувийн амьдралд бага зэргийн өөрчлөлт гарах магадлалтай. Өдрийн хоёр дахь хагаст гэр бүл, хүүхдүүдтэй холбоотой асуудлыг шийдэх шаардлага гарна.
Мэлхий - (6/22-7/22)
Одод өнөөдөр ямарваа нэг чухал шийдвэр гаргах хэрэггүй, хариуцлага, хамтын ажиллагаа шаардах ажлыг эрхлэх шаардлагагүй гэж зөвлөж байна. Учир нь хэн нэгэн танд саад учруулахыг хичээх болно. Ямар нэгэн ажилд ташуур ба урамшуулал гэсэн бодлогыг баримтал. Гэр бүлийн асуудлууд таны анхаарлын төвд байх болно. Бичиг баримт бүрдүүлэх, хүүхдүүд эцэг эхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. Гэр орны асуудлууд ч санаа зовооно. Жишээ нь сантехник эсвэл газын тоног төхөөрөмж эвдэрч, засварчин хүлээж гэртээ үлдэж болзошгүй. Бүү сандар.
Арслан - (7/23-8/22)
Банк санхүүгийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах ажиллагаа идэвхжинэ. Олонх нь зээллэг, ивээн тэтгэгчийн томоохон дэмжлэг, тусламж авч ажил хэргээ өргөтгөнө. Амжилтанд бүү яар, олон зүйлийг дахин нягтлан үзэх шаардлагатай байна. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест ашиг авчрах болно. Хайр дурлалын харилцаа их таатай байх нь.
Охин - (8/23-9/22)
Худалдааны үйл ажиллагаа, эрсдэлтэй ажил хэрэг амжилттай болно. Алсын аялал жуулчлалаар явах, сонирхолтой хүмүүстэй уулзах магадлалтай. Хайр дурлалын шинэ роман үүсгэх эсвэл хуучнаа сэргээхийг үгүйсгэхгүй. Ажил хэргээ зохистой төлөвлөх чадвар ба хүчээ зөв хуваарилах нь ойрын ирээдүйд тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусална. Өөрийгөө, хувь хүн талаас бүрэн дүүрэн нээхэд тохиромжтой өдөр. Бодож олсон шинэхэн санаанууд мөнгө олж болох шинэ эх үүсвэрийг бий болгох магадлалтай.
Жинлүүр - (9/23-10/22)
Хайртай хүндээ зориулан эд зүйлс худалдан ав. Энэ бэлэг таны хайртын сэтгэл зүрхэнд таалагдах болно. Зарим санаа төлөвлөгөөгөө амьдралд хэрэгжуулэхийг хичээ. Танаас хамааралтай хэн нэгэн сэтгэл хангалуун байхгүй мөн байгаа байдал тань таалагдахгүй байна. Өдрийн хагаст ихэнхэд нь тайтгарал ирнэ. Хүүхдүүдээ хүмүүжүүлэх мөн тэдний тоглоом, наадгайд, сонирхолтой идэвхтэй оролцоорой. Та сонголт сайтай тул гоёмсог эд зүйлсийг худалдан авна.
Хилэнц - (10/23-11/21)
Өнөөдөр таны хийх гэж буй зүйл цаг агаараас хамааралтай байна. Учир нь та өнөөдөр өрөө тасалгаандаа сууж ажиллахгүй бөгөөд гадуурх ажлаа амжуулах хэрэг гарна. Таныг эзгүй хойгуур далдын муу зүйл тохиолдохгүй бөгөөд бага зэрэг самуун гарах болно. Толгойн өвчин нойргүйдэл бүх бие буларсан мэт байх нь эрүүл мэнддээ анхаарах цаг болсныг илтгэнэ. Өнөөдөр эрэгтэй хилэнцүүдийн сэтгэл санаа жоохон гундуу байх бөгөөд үүнийг саун юмуу халуун усанд орж амарсанаар үлдэн хөөх болно.
Нум - (11/22-12/21)
Ажил хэрэгч өдөр. Ямар ч ажлын үед гардаг санал зөрөлдөөнийг бүх талын саналыг харгалзан шийдэж болно. Зарим нь сэтгэл хөдлөлдөө автан эрсдэлтэй үйл ажиллагаанд оролцоход бэлэн байна. Ажил хэргээ бүтээхийн тулд урьдчилан мэдээлэл цуглуулж зоригтой хөдөл. Магадгүй таны хувь тавиланд тохиох хүнд гарзтай холбоотой байж болзошгүй. Бодь сэтгэлтэн мөн таны ойр байдаг хэн нэгэн ойрын хэн нэгнийг тань сайшааж магтана.
Матар - (12/22-1/19)
Романтик харьцаа өрнүүн, сонгосон хүн тань эсвэл хайрт тань таны урмыг хугалахгүй. Гэр бүл дотныхондоо анхаарал тавь. Ахуйн асуудлуудын нэг хэсгийг өөр дээрээ үүр. Таны хань үүнийг зохих ёсоор нь үнэлнэ. Хэрэв та бизнес болон олон нийтийн уулзалт чуулганд оролцвол амжилттай байх болно. Хайр дурлалын харилцаа тааламжтай байна.
Бумба - (1/20-2/18)
Өнөөдөр Хумхынхан тусламж шаардлагатай хүн бүрт туслах бололтой. Амьдралаа өнгө төдий буянт үйлс, ёс төдий ёс суртахууны ба нийгмийн үнэт зүйлсийн ойлголтоороо бүү хүндрүүл. Та өөрийн буяны үйл ажиллагаагаа чин сэтгэлээсээ даруухан явуулах ёстой
Загас - (2/19-3/20)
Хэрэв та шилжих гэж байгаа бол засвар, эсвэл өөр нэгэн чухал ажил төлөвлөж буй бол гэр бүлийн бизнесийн анхны алхамаа хий. Урт хугацааны гэр бүлийн төлөвлөгөөнүүд тань амжилттай хэрэгжинэ. Тавилга эсвэл ахуйн хэрэгсэл худалдан ав, автомашин эсвэл байр худалдан авах зээл хөөцөлдөхөд сайн. Хууралт, найз нөхдийн хүрээнд хий юм сонсох, бодлогогүй үйлдэл, хэн нэгэнд гомдох өдөр. Хувийн амьдралд урам хугарах асуудал гарч ирнэ.