12.04

Шүтэн бишрэгч нь Шараповад гэрлэх санал тавив

Туркийн нийслэл Истамбулд болсон үзүүлэх тоглолтын үеэр Мария Шарапова гэрлэх санал хүлээн авсан гэнэ. Тодруулбал, түүнийг Туркийн тамирчин Чаглу Буюкакчайтай тоглож байхад нь үзэгчдийн суудлаас түүний шүтэн бишрэгч нэгэн турк эр "Надтай гэрлээч" хэмээн хашгирсан байна. Харин Шарапова үүний хариуд толгойгоо гилжийлгээд "Магадгүй л юм" хэмээжээ.