12.04

Ой тогтоолтын тамирчид 57 медаль хүртлээ

Индонези улсын нийслэл Жакарта хотод 3 өдөр үргэлжилсэн Ой тогтоолтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс манай тамирчид дэлхийн аварга болжээ. Тус тэмцээнд манай тамирчид бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд нийт 90 медалийн 57 медалийг нь хүртэн, дэлхийн 7 дээд амжилт шинэчилж, 6 тамирчин ОУ-ын Их Мастер цолны болзол хангаж манай шигшээ баг 22531 оноогоор Дэлхийд аваргаллаа.