Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Д.Баасанжав энэ сарын 27-28-нд “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа толилуулна.
Ардын болон нийтийн дууны арвин баялаг сантай түүнийг үзэгчид “Дунгаамаа” дуугаар нь андахгүй.
Энэ удаагийн тоглолтод Дунгаамаа, Энхриймаа, Сүнжидмаа, Хандармаа, Бүжиймаа, Бүүжиймаа, Энхриймаа, Анимаа, Хоожиймаа зэрэг ардын болон олноо түгсэн нийтийн дууг Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралтай хамтран дуулах юм.
Тоглолтод урилгаар МУГЖ Ө.Уянга, СТА, дуучин Д.Намсрайноров, Б.Баатархүү, Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал, удирдаач, СТА Д.Нямдаш, Улаанбаатар чуулгын бүжигчид, Улаанбаатар циркийн уран бүтээлчид оролцоно.