12.06

А.Баярцэцэг эко элч шагналын эзэн боллоо

Мисс А.Баярцэцэг "Гоо сарнай авардс 2017" наадмаас "Улаанбаатар хотын эко элч" шагналын эзэн боллоо. Тэрбээр "Өнөөдөр 'Улаанбаатар хотын эко элч' хүндтэй шагналаар шагнууллаа. Энэхүү шагналаа жинхэнэ эко баатар Damdin Serdaram багшдаа зориулмаар байна. 10 жилийн өмнө анх багшийгаа дагаж явж мод тарьж байж билээ. Таны мөрөөдөл олон залуусыг эко мөрөөдөлтэй болгосны нэг нь би. Тэрхүү мөрөөдөл маань намайг олон сайхан газар аваачиж байсан. Баярлалаа багш аа. Мөн үргэлж дэмжиж байдаг хайрт эгч Bayartsetseg BB-дээ талархлаа. Хамтдаа ихийг хийж бүтээх болно" хэмээжээ.