12.07

“Эрдэнэт хотын өдөр”-өөр шөнийн гэрэлт гудамжийг нээнэ

Орхон аймгийн ИТХ-ын тогтоолоор Эрдэнэт хотыг бий болгох тухай Сайд нарын зөвлөлийн тогтоол гарсан 12 дугаар сарын 11-ний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
 
Тэгвэл энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагаа маргааш “Уурхайчин” соёлын ордонд загварын шоу үзүүлбэр, үзэсгэлэн худалдаагаар эхлэх юм байна. Үргэлжлүүлэн арванхоёрдугаар 09-ний өдрөөс эхлэн тус аймгийн Музей, “Хөх Монгол” цогцолбор, “Сархиа” цанын бааз гэх мэт зарим байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж эхлэх аж. Мөн 10-11-ний өдрүүдэд Эрдэнэт хотын томоохон худалдааны төвүүд болон үйлчилгээний газрууд 10-50 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээнүүдийг үзүүлэх юм байна.
 
Түүнчлэн Эрдэнэт хотын шөнийн анхны гэрэлт гудамжны нээлтийн ажиллагаа болохоос гадна “Амар”-ын талбайд “Гурван бүдүүн”, “Сүнс” зэрэг хамтлаг дуучид ирж ая дуугаа өргөж, карнавал шоу зохион байгуулагдах аж.

Эдгээр өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “ББ-Од” ХХК, “Автомастер төв” ХХК, “Тод од транс” ХХК зэрэг аж ахуйн нэгжийн автобусууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх юм байна.