Н.Алтанхуяг Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш гэр бүлийнхэндээ илүүтэй анхаарч цаг зав гаргах болсон гэдэг. Тиймдээ ч цахим хуудсаа идэвхтэй ашиглаж, гэр бүлийнхээ зурагтай мэндчилгээ хүртэл дэвшүүлж байв. Түүнчлэн экс Ерөнхий сайд зүгээр ч нэг гэр бүлийн зургаа авахуулаад өнгөрөөгүй бөгөөд хүүхдүүдээ хөтлөн кино театрт зочлох болсон. Энэ бүхнээс харахад тэрбээр Ерөнхий сайдын ажлаа өгөөд нэлээд завтай болсон бололтой. Тэгвэл экс Ерөнхий сайд саяхнаас аялах, авирах хоббигоо сэргээж эхэлжээ. Тэрбээр хоббигоороо “Монголдоо сайхан аялцгаая” нэртэй фото зургийн үзэсгэлэн ч гаргаж байсан удаатай. Энэ удаа экс Ерөнхий сайд Хэнтийн нурууны Алтан-Өлгий ууланд авирсан шигээ амарсан гэнэ. Тэрбээр аяллынхаа зургийг цахим хуудаснаа “Амралтын өдөр Хэнтийн нурууны Алтан-Өлгий ууланд гарав. Хаан жимсээс 60 гаруй км-т байдаг уул” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн харагдана лээ.
С.ТУУЛ