12.11

Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу


ХОНЬ - (3/21-4/19)
Шинэ мөчлөг эхлэнэ. Ажил амьдралаа төлөвлөх, бие сэтгэлээ ариусгах, худалдаа арилжаа хийх, анд нөхөр бололцох, садан төрлийндөө зочлох зэрэг үйлд сайн. Өдрийн эхний хагаст аливаа санаачлага амжилттай хэрэгжинэ. Орон гэрээ тохижуулах, байр сууцаа өорчлөхөд санаа тавьбал үр дүнтэй. Үдшийг дотны хүмүүстэйгээ өнгөрөө.

ҮХЭР - (4/20-5/20)
Урьдчилан таамаглах аргагүй өдөр. Өдрийн эерэг, сөрөг нөлөө ээлжлэх тул тодорхойлох боломжгүй байна. Та өөрөө ч мэдэлгүй гэнэтийн шийдвэр гаргаж бусдыг гайхшруулна. Энэ нь хувийн амьдралын юмуу, ажил албаны хүрээнд хамаарч болно. Аливаа шийдвэр олон эрсдлийг араасаа дагуулдаг болохоор сайтар бодож тунгаа.

ИХЭР - (5/21-6/21)
Зөн билэг, мэдрэмж мэдэгдэхүйц хурцдана. Тиймээс залхуурч халшралгүй ажиллаж, эхэлсэн зүйлээ заавал дуусгах нь чухал. Мэргэ төлгө тавьбал чухал зүйлийг мэдэж авна. Худалдаа наймаа одтой, мөнгө авах, өгөхөд сайн. Шинэ эд зүйл худалдан авбал ашигтай.

МЭЛХИЙ - (6/22-7/22)
Ажлынхаа цар хүрээг өргөжүүлж, харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн. Та сурч боловсрох төлөвлөгөөтэй байгаа бол энэ өдөр бичиг баримт бүрдүүлж, шалгалт ярилцагад ороорой. Харин санхүүгийн  аливаа аоуудалд хянуур бай. Оюуны чадавхи нэмэгдэнэ.

АРСЛАН - (7/23-8/22)
Урьдчилан төлөвлөөгүй, нөхцөл байдалд захирагдан хийгдэх ажил амжилт олно. Харьцаа холбоогоо өргөжүүлэх, шинэ найз нөхөдтэй болоход ээлтэй. Хариуцлагатай ажил бусдын буруугаас нурж болзошгүй. Алдахгүй байхыг хүсвэл зөн билгээ дага.

ОХИН - (8/23-9/22)
Мэдрэмж шаардсан өдөр. Мэргэ төлгө тавих, ирээдүйгээ зөгнөн харахад сайн. Эрүүл агаарт гарч, байгальтай ойр дотно харьцахад бие сэтгэл сэргэнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа амжилттай байна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Зүүд зөн хурцдах, далд авьяас чадвар илрэх өдөр. Өнөөдөр хүчтэй биоэнерги бүхий хүмүүсийн авъяас нь нээгдэж, олон зүйлийн мөн чанарт нэвтэрнэ. Ирээдүйгээ төлөвлөх, зөвхөн сайн сайхан зүйлийг төсөөлөн бодох нь чухал нөлөөтэй.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Гэнэтийн үйл явдлаар дүүрэн өдөр. Өдрийн эхний хагасыг биеэ чийрэгжүүлэхэд зориулбал үр дүнтэй. Өвдөөд үнэтэй эм тарианд мөнгөө үрсэнээс өвдөхөөс сэргийлэх нь хамаагүй бага зардалтай. Харин үдээс хойш хайртай хүн тань гайхшруулна. Хэрвээ та хоёр харилцан буулт хийхгүй бол хэрүүл тэмцэл нүүрлэнэ.  

НУМ - (11/22-12/21)
Төсөл төлөвлөгөөгөө бүтээлчээр хэрэгжүүлэх өдөр. Танд олон зүйлийг хялбархан хийчих боломжтой байна. Гэхдээ амжилтандаа ташуурах, бусдыг муучлах, хий хоосон амлалт өгөхөөс зайлсхий.

МАТАР - (12/22-1/19)
Гэрээ хэлцэл байгуулах, бичиг баримтанд гарын үсэг зурахад ээлтэй өдөр. Том эд зүйл худалдаж авах, санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийг цээрлэ. Хүүхдийнхээ хүслийг биелүүлж баярлуул, ойр дотны хүнээ халамжил.

БУМБА - (1/20-2/18)
Шинэ соргог бүхэн дэмжигдэнэ. Өнөөдөр эхэлсэн ямар ч ажлыг заавал дуусгахгүй бол хүнд байдалд орно. Таны хүсэл биелэх, бусдаас дэмжлэг авахад боломжтой өдөр. Бусад хүмүүсийг баярлуулахыг хичээ.

ЗАГАС - (2/19-3/20)
Хянуур байх өдөр. Бичиг баримтад гарын үсэг зурах, ам тангараг өргөхөд муу. Үг яриагаа хяна, хов жив, гүтгэлгээс болгоомжил. Даруу төлөв байж хариуцсан ажилдаа л шамдагтун. Ээж аав, амраг садандаа анхаарал халамж тавьж, туслаж дэмжээрэй.