12.11

Миний л нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй нь

Б.МӨНХ-ОРГИЛ
Миний л нүдэнд хамгийн үзэсгэлэнтэй нь
Миний л сэтгэлд хамгийн сайхан нь
Миний л дэргэд тэр цэцэглэдэг, жимсэлдэг
Миний хайраа гэж би дуудахыг мөрөөддөг.
Миний л харцанд хамгийн дур булаам нь
Миний л зүрхэнд хамгийн халуу оргим нь
Миний л хажууд тэр ургаж салаалдаг
Миний ханиа гэж би хэлэхийг хүлээдэг
Уйлж инээж уурлаж тайтгарч
Удаан удаан амьдармаараа
Уусан дүрэлзэж дуусан дуустлаа
Уясан уясан хайрламаараа
Уйтгарлахгүй ганцаардахгүй
Удаан удаан амьдармаараа
Урвахгүй холдохгүй
Уясан уясан хайрламаараа
Б.МӨНХ-ОРГИЛ
2017.12.07-нд