Энэ нь боксын спортын биеийн анхан шатны хөгжилд хэрэгтэй, сонгомол дасгалуудыг тодорхой хэмнэл бүхий аян дээр, тухайн хүний бие физиологид тохирсон маягаар хийж, хүссэн үр дүнд нь хүргэдэг төрөл нь гэж ойлгож болно. Түүнээс биш рингэн дээр гарч зодолдоход бэлдэж байгаа хэрэг биш гэдгийг эхлээд хэлэх нь зөв байх. Аеробокс маань аэробикийг боксын хөдөлгөөнүүдтэй холбосон нэг төрөл нь бөгөөд аеробикийн дасгалаар биеэ галбиржуулаад боксын сонгомол дасгалуудаар биеэ чийрэгжүүлэхээс гадна хамгаалахад суралцдаг. Нэг үгээр хэлбэл, аеробикийн дасгалуудаас тэгшхэн нуруу, нарийн бэлхүүс гэх мэт гуалиг биеийг олж аваад боксын дасгалуудаар тэдгээрийг биедээ сайтар суулгаж, чанга бие хаатай болго гэсэн үг. Энэ бол маш том давуу тал. Жишээ нь, Тухайн үйлчлүүлэгч манайд турах зорилготой ирлээ гэж бодоход тэр чигтээ тураах дасгал хийлгээд байвал магадгүй жижиг хөх улам жижигсэх, гуя хоорондын зай улам томрох магадлалтай. Тиймээс турах дасгалуудаас гадна, цээжний, гуяны булчин хөгжүүлэх, хэвлийн булчин чангалах дасгалуудыг давхар өгдөг. Ингэснээр зөвхөн турах биш галбиржин турж байгаа юм. Хэрвээ та аеробоксоор хичээллэхийг хүсвэл ЭНДЭЭС дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.