12.12

”Жаран цагаан хонь” номын нээлт боллоо

Ц.Оюунгэрэл, Жеффи Л.Фолт нарын “Жаран цагаан хонь” ном өчигдрөөс уншигчдын гарт очлоо. “Ногоон нүдэн лам” романы II дэвтэр болох ”Жаран цагаан хонь” номын нээлт өчигдөр “Аз Хур” номын дэлгүүрт болсон юм. Номын нээлтэд зохиогчоос гадна тухайн романы бодит дүр болсон ахмадууд, уншигчдын төлөөлөл оролцлоо.