Хонь - (3/21-4/19)
Төлөвлөгөөнд өөрчлөлт гарч магадгүй. Завгүй ажиллахын хажуугаар байнга утас дуугарч анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх бололтой. Үйлчлүүлэгчтэйгээ өдрийн хоолонд орохоор товлож, ажлаа чөлөөт цагтайгаа хослуулбал дээр байх. Гэнэт дүрсхийн уурлах хэрэггүй, харилцан буулт хийхэд бэлэн бай. Найз нөхөд, гэр бүлийнхэн таны гэнэтийн, ойлгомжгүй зан аашийг төдийлөн тоохгүй боловч хамт ажиллагсад, албан хаагчид, дарга нар ойлгохгүй байж магадгүй.
Үхэр - (4/20-5/20)
Өнөөдөр илүү тогтвор суурьшилтай байж хийх ажлаа төлөвлө. Хувийн амьдрал болон үүрэг хариуцлагынхаа алтан дунджийг баримтал. Магадгүй чи энэ замаа үргэлжлүүлэхийг хүснэ. Яагаад гэвэл уцааргүй уур амьсгал дийлэнх нь байна. Энэ нь цөөн тооны даалгаваруудыг эхлүүлэх мөн тэднийг бүрэн гүйцэд төрүүлэхэд тустай. Гэртээ юу чухал байна гэдгийг ажиглах хэрэгтэй. Шинэ санаа болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийл.
Ихэр - (5/21-6/21)
Хамтын ажиллагаа амжилттай байх хэдий ч бусадтай ярилцаж байх үедээ зохисгүй зүйл асуухгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ та бизнесийн хамтрагч болон санхүүгийн дэмжлэг хайж байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэхийг хичээ. Ингэж чадвал амжилтанд хүрнэ. Шашны хурал цуглаанд очсоноор таны итгэл үнэмшил сэргэх болно.
Мэлхий - (6/22-7/22)
Энэ өдөр мэлхийнүүд ердийнхөөсөө илүү ухаан сэргэг байх болно. Тиймээс эрч хүчээ барж байхаар үүнийг ашиглах хэрэггэй. Гэхдээ тайван бус байдал нэмэгдэх учраас элдэв дүрэм журам, хязгаарлалтын эсрэг тэрсүүд зан гаргах хандлагатай. Өдөр тутмын ажилд чинь олон төрлийн арга хэмжээнүүд багтах ёстой бөгөөд үгүй бол таны сонирхол тун хурдан буурах болно. Захиралтайгаа юм уу хамтран ажиллагсадтайгаа ярилцахдаа ухаалаг байх хэрэгтэй. Үгүй бол та хэлсэн үгнийхээ горыг амсах болно.
Арслан - (7/23-8/22)
Шинэ албан тушаалд хүсэлт гаргаж болохоос гадна танд байвал зохих авъяас чадвар бүгд бий учир итгэлтэй байж болно. Та бусдын юу хүсч байгааг шуудхан мэдэрдгээс гадна аливаа зүйлийн хэм хэмжээг сайн мэднэ. Ажлаасаа чөлөө авч гэртээ хаашаа ч гаралгуй тухлахаар шийдсэн бол амралтын өдрүүдийг хэрхэн хөгжилтэй өнгөрөөх төлөвлөгөө гарга. Чухал хэн нэгнийг мартсан байж болзошгүй учир эргэж сайтар хараарай.
Охин - (8/23-9/22)
Бизнесийн гайхалтай боломж гарч ирнэ. Та шинээр зээл авч, байшин лизингээр авах эсвэл зээлээ сунгахыг хүсч байгаа бол банк болон зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад холбогдох баримт бичгээ яг одоо бүрдүүлж өг. Хэдийгээр танд хөрөнгийн зах зээлд дээр ажиллах тодорхой хэмжээний туршлага байсан ч хамаагүй хувьцаа худалдаж авахаасаа өмнө мэргэжлийн брокер дилерүүдээс зөвлөгөө ав.
Жинлүүр - (9/23-10/22)
Өвөг дээдэс, эцэг эхээс уламжилсан зүйл сайхан мэдрэмж өгнө. Энэ бүгд гайхамшигтай туршлага өгнө. Дотоод шинэ мэдрэмж эхлэлийг бий болгоно. Яг одоо эрүүл мэнддээ анхаар. Дархлаагаа сайжруул. Санхүүтэй холбоотой асуудал таныг стресст оруулна. Эрч хүч энергиэ сайжруулах талаар өөртөө тааламжтай сонирхолтой санагдсан зүйлээ хий.
Хилэнц - (10/23-11/21)
Нумын ордод орших нийцэрхүү Буд гараг, Хонины ордод байрласан тааварлашгүй Тэнгэрийн вантай зохицсоноор гэнэтийн, гайхмаар төлөвлөгөө боловсруулж чадна. Та уян зөөлөн, урсгалаар явахад бэлэн бол энэ өдөр их хөгжилтэй, сэтгэл хөдөлгөм өнгөрнө. Үүрэгт ажил, баярын тооцоог дуусгах гэж хэт хичээж энэ тэрүүгээр гүйснээс болж ядрах шинжтэй. Инээд бол хамгийн сайн эм. Хэрвээ тооцооны алдаа гарвал асуудлыг шийд.
Нум - (11/22-12/21)
Таны амьдралын зарчим, ертөнцийг үзэх үзлийг шалгасан хүнд өдөр болох төлөвтэй. Таагүй мэдээ эсвэл түншийнхээ талаарх буруу төсөөлөл алдаа гаргах болон ажил дээр хөндий хүйтэн орчин бий болох зэрэг хүргэж мэднэ. Санхүүгийн алдагдапд орж болзошгүй. Хайртай хүн тань таны сэтгэлд хүрэхгүй, урмыг тань хугалж магадгүй тул өнөөдрийг аль болох ганцаар өнгөрөөхийг хичээ.
Матар - (12/22-1/19)
Таны бодох, хийх чадвар маш хурдан оргилдоо хүрнэ. Учир нь таны оюун ухаан өмнөхөөсөө илүү сэрэмжтэй байна. Дотоод сэтгэлийн тогтворгүй байдал, сэтгэл зовнилоо багасган тайвшруулахад нилээн хүч орно. Шинэ санаанууд хурдан төрөх ч хүмүүсийн биширдэг зүйлийг үүсгэх гэж цагаа дэмий бүү үр. Хайрладаг эрхэм хүмүүс тань таны хэлсэн, харуулсан юуг ч байсан сонирхоно. Оюуны болон биеийн ямар ч үйл ажиллагаанд түлхэц өгөх нь нэгэн хэвийн байдал, зуршил болсон зүйлсээс илүү байна. Өөрийнхөөрөө зарчимч байхыг хичээ.
Бумба - (1/20-2/18)
Таныг юм бодон ганцаараа байхад cap таны байшинд орж ирэн, “Тайвшир, сарнай цэцэгсийг үнэрлэ” гэж хэлж байна. Хэрэв хэн нэгэн танд нууцаа хэлвэл анхааралтай ханд. Хүнд дарамт болж магадгүй. Ажил хэрэпч бай, биелүүлж чадахгүй амлалт бүү өг. Харин та хуний өмнө буруугаа хүлээх хэрэгтэй байгаа бол эхлээд өөрийн оюун санаагаа цэвэрлэ. Тэгээд та бүхнийг шинээр эхэлж чадна.
Загас - (2/19-3/20)
Өнөөдөр та сэтгэл хөдөлгөм олон шинэ санаануудаар дүүрэхээс гадна оюун ухаан тань олон зүйлийг сонирхох болно. Та хурдан урагшлахыг хүсдэг. Учир нь юу ч гарч ирсэн бай та авьяас чадвараа ашиглан хурдан учрыг нь олж чадна. Та шинэ найзуудтай болж тэдэнтэй ойр дотно байхыг хүсдэгээс гадна маргаан хэлэлцүүлэгт оролцох сонирхолтой болно. Эрч хүчтэй байж тархиа цэнэглэх ямар нэгэн зүйлийг бодож олох хэрэгтэй.