12.14

”Цөмөөхэй” балет үзэгчдийн хүртээл болно

Монголын балетын хөгжил сангаас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй 'Цөмөөхэй' балет бүжгэн жүжиг үзэгчдийн хүртээл болох гэж байна. Гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг тэргүүтэй уран бүтээлчид “Цөмөөхэй” балетын тавилтыг жил бүр шинэчлэн хүргэдэг билээ. Цөмөөхэй балетад Клара ба түүний найзууд ,сахиусан тэнгэр зэрэг дүрүүдэд 200 гаруй хүүхэд оролцох гэнэ. Мөн АНУ-ын  'Aмеrican ballet theater'-ын бүжигчин Зинь Зжанг урилгаар “Цөмөөхэй” балетад бүжнэ. Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт 12 дугаар сарын 28-30-нд тоглогдох юм байна.