12.18

”Шидэт хайрцаг” хэн нэгний хүслийг биелүүлнэ


“Тэгт тойрог” кино компани, ”We” film, “Нүүдэлчний домог” теле студийн хамтран бүтээсэн “Шинэ жил” романтик инээдмийн кино энэ сарын 8-ний өдөр Тэнгис кино театрт нээлтээ хийлээ. Нээлтээр улаан хивсний ёслол зохион байгуулж,  киноны уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзсан юм. Тэгвэл энэхүү киног үзсэн тасалбарын ард хүслээ бичин “Шидэт хайрцаг”-т хийсэн хэн нэгний хүсэл биелэх юм байна. Гурав хоног тутамд  азтай нэгний хүслийг биелүүлэх юм байна. Шидэт хүслийн хайрцаг Улаанбаатар хотын найман кино театрт байрлах бөгөөд азтанг киноны гол дүрийн жүжигчид ээлж дарааллаар  шалгаруулах юм байна. Энэ баяраар хүслээ биелүүлэх боломж таньд ч бас нээлттэй бөгөөд  киноны уран бүтээлчдээс тавих цорын ганц шалгуур нь  Кино үзсэн тасалбарын ард хүслээ бичин,  шидэт хайрцганд хийж буй зургаа даран “Шинэ жил уск page-руу илгээх юм байна.