Супермодель Белла Хадид Дубайд нэгэн гоёмсог зочид буудлын нээлтэд оролцсон байна. Тэнд нэртэй загвар өмсөгч Жон Кортахарена байсан бөгөөд мань эр Беллатай хамт зургаа авахуулж, үнсэж байгаа зураг нь цацагджээ. Тиймээс гадны хэвлэлүүд Белла Хадидыг шинэ романс эхлүүллээ хэмээн хардаж байгаа аж.