Топ модель О.Пүрэвдулам шаггүй тогооч гэнэ шүү. Тэрбээр энэ талаар нэгэн ярилцлагадаа "Хоол хийхдээ сайн шүү. Манай гэрийнхэн, найзууд мэднэ дээ. Бүх төрлийн хоолыг сайн хийдэг гэж боддог. Өөрийнхөө хийсэн хоолонд өөрөө ч дуртай. Хоол хийхээсээ залхуураад байдаггүй. Интернэтээс харж байгаад хоол хийнэ, өөрөө зохиогоод ч хийчихнэ" хэмээн өөрийн чадвараа гайхуулаад амжсан байна лээ.