05.13

Хүүхдийн ордны хойд уулзвараас Олимпийн гудамж хүртэл автозамыг ням гарагийн 22 цагт түр хаана

Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ. Төлөвлөгөөний дагуу Сүхбаатар дүүргийн  I хороо, Гэндэнгийн гудамж /Монголын хүүхдийн ордны хойд уулзвараас зүүн тийш Олимпийн гудамж хүртэл/-ийн авто  замын хөдөлгөөнийг  5 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 5 дугаар сарын 22 хүртэл хааж хучилтын ажил хийх болсныг мэдэгдье гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.