Дуучин Нара бизнес эрхлээд завгүй явна. Тэрбээр "Энэ жил маш гоё бас бяцхан бахархлын мэдрэмжтэй байнаа. Өнгөрсөн 10 жилийн туршид шинэ жил болохоор өдөр бүр байдгаараа гоёод л баярласан хүмүүсийн дунд хальтхан ороод тайзан дээр балайг нь аваад буцаж харихдаа ганцаараа байдаг байсан бол энэ жил хамт олонтой (үе үехэн бухимдах ч зүтгэлтэй бас талархалтай) бас дээр нь гоёсон хүмүүсийн дунд юун гоёж гоодох манатай ажил ажил ажилд дарагдсан хүн. Гэхдээ тэр нь нэг л талархмаар бас битүүхэн бахархмаар. Ирээдүйд маш олон зүйлсийг бодож үхтэл хичээж байж босгосон анхны бизнес маань олны дэмээр цэцэглэж байна. Зүгээр л маш их баярлалаа нийт олондоо, нүүр номын сайхан найзууддаа" гэжээ.