12.26

Нөхөрлөл, түншлэл таны амьдралд хурцадмал байдал авчирч болзошгүйн дохио болж байна

Хонь - (3/21-4/19) 
Урамтай, сайхан өдөр. Зарим Хонь өөр хот руу явахдаа замын хажуугийн дэлгүүрт орж мэдээ, элдэв сонин солилцоно. Эсвэл онгоцны буудал дээр хамт нисэх хүнтэйгээ философи, улс төрийн зэрэг бүх төрлийн асуудлаар ярилцах байх. Өнгөрсөн завгүй долоо хоногийн дараа гэртээ бүгж, сонирхолтой ном уншин өнгөрүүлэн, бодит байдлаас зугтахыг хичээх байх. 

Үхэр - (4/20-5/20) 
Хувийн бизнестээ анхаарал хандуул. Магадгүй тушаал дэвшүүлэх эсвэл шилжүүлэх санал чамд ирэх нь. Одоогийн дадлага туршлага бол чиний амжилтанд хүрэх тулгуур юм. Тиймээс амжилт олохдоо нухацтай бодож үзэх хэрэгтэй. Одоо юу хүсэж байгаагаа мэдэх нь асуудал болоод байна. Өөрийгөө ямар нэгэн зүйлд дайчлах гэсний хэрэггүй. Оронд нь амрах цаг гаргаж, оюун бодол, бие махбодио сайн амраа. Эргэн ирэхийг тань хүлээж байгаа гэрийн ажлуудаа дуусгахыг хичээ. Үр ашиг хүссэн шинэ ажил үүрэг, төсөл төлөвлөгөө эхлүүлэхээ түр хойшлуул.   

Ихэр - (5/21-6/21) 
Заавал ажиллах шаардлагатай бол ажлаа гэрээсээ хий. Юу ч хийсэн өөрийгөө урам зоригоор тэтгэж, анхаарал тавь. Өнөөдөр хайртыгаа түр хойш нь тавьж, ганцаараа хооллон, массаж хийлгэн кино үз. Үүний төлөө хэн ч чамайг зэмлэхгүй. Та аялахыг маш их хүсэх бөгөөд аялалд явах захиалга өгч, ирээдүйд хэрэг болох курс сургалтанд суу. 

Мэлхий - (6/22-7/22) 
Оны хамгийн завгүй өдөр өнгөрсөн тул мэлхийнүүдийн хувьд тайвширч, чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх үе. Хайртай хүмүүстэйгээ нам жим орчинд цагийг өнгөрүүл. Хэрэв хажууд чинь багачууд байвал тэдэнтэй тоглож наадаж болох юм. Хамтран нийлж байгаа бол бусдаасаа зарлагаа хамт хуваалцах, хамтран юмаа хийхийг хүсэх нь зүйтэй. Ангараг гараг Бумбын ордыг дайран өнгөрч байна. 

Арслан - (7/23-8/22) 
Та ядарснаас уур уцаартай байдал илрэх бололтой. Цагтаа хэт их баригдаж яаруу сандруу хөдлөх хэрэггүй. Өнгөрсөн хэдэн долоо хоногийн алжаалаас гарахын тулд хайртай хүнтэйгээ хамт байж цагаа өөрийнхөө төлөө зарцуул. Нөхөрлөл, түншлэл таны амьдралд хурцадмал байдал авчирч болзошгүйн дохио болж байна. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр таны өмнө маш олон боломж нээгдэх бөгөөд энэ бүхэн таны сэтгэлийг хөдөлгөх болно. Яг одоо хэр амжилттай байгаагаас таны ирээдүйн сайн сайхан байдал хамаарах болно. Бусдын сэтгэл татах чадвар маш өндөр байх бөгөөд энэ нь тушаал ахиж, ажилдаа амжилт гаргахад нөлөөлнө. Таны хийж буй судалгаа шинжилгээ амжилттай болох бөгөөд шинэ мэдээлап танд төсөөлшгүй их ашиг авчрах болно. Өнөөдөр дэлгүүр хэсч байгаа бол их хэмжээний чанартай бараа бүтээгдэхүүнийг маш бага үнээр худалдаж авна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Гэр бүлийнхээ гишүүдтэй удаан холбоогүй байснаар буруу ойлголт төрүүлнэ. Хариуцлагын буурь суурьтай хандлага нь сандралд хүргэнэ. Найз нөхдийн дунд халуун дулаан уур амьсгалтай байна. Cap бархасвадь дээр байрлах үед гадаад руу аялахад таатай. Удирдлагын зүгээс таны ажлыг өндрөөр үнэлж шинэ боломж олгох, цалинг нэмэх зэргээр урамшуулна. 

Хилэнц - (10/23-11/21) 
Ширүүн мэт боловч Хилэнцүүд нарийн ширийн зүйлсийг сайн мэдэрдэг улс. Өглөөнөөс тайван бус байх нь cap өнөөдөр хийрхүү хөдөлгөөнт Ихрийн ордод байрласантай холбоотой. Олон арга хэмжээнд идэвхтэй оролцоно. Эрч хүчтэй Ангараг шөнөжин эргэн тойрны орчныг илтгэдэг 4-р гэр болох Хумхын орд руу хөдөлнө. Ингэснээр та хэдэн долоо хоногийн турш гэртээ бүх эрч хүчээ төвлөрүүлэх байх. Ихэнх Хилэнц ар гэрийн асуудлаа бие даан шийдэх хэрэг гарна.   

Нум - (11/22-12/21) 
Хувийн амьдралд бэрхшээлтэй асуудлууд олон тохиолдоно. Эсвэл хосууд харилцаандаа сэтгэл хангалуун бус байна. Сэтгэл санаа тавгүйтэж, сульдан ядарч, толгойд элдэв муу бодол орж ирэх төлөвтэй. Өнөөдөр хайртай хүн тань таныг хуурч магадгүй бололтой. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өнөөдрийг та 2 хамтдаа өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй.   

Матар - (12/22-1/19) 
Матрынхны овсгоо самбаа өндөрсөнө. Танд илүү орлоготой болохын тулд илүү их эрч хүч, урам зориг хэрэгтэй байгаа бол энэ нь таны борлуулалтаас шалтгаална. Өчигдрийн тэмдэглэлт үйл явдал гэрт болсон учир та өнөөдөр гадагш гарахыг хүсэх нь тодорхой. Найзууд, хөрш, хамаатныдаа зочлох нь таныг бага зэрэг буурь суусныг харуулах болно. Таныг чиглүүлэгч санчир гараг хүчний бэлэгдэл дэлхий вантай холбогдон дараагийн хэдэн өдөр таны ордонд байрлана. Тиймээс урт хугацаанд чадвартаа анхаарч, ажлаа дуусган сэтгэл ханах хүртэл ажилла. 

Бумба - (1/20-2/18) 
Ангараг гараг Хумхын орд руу нүүснээр таны оролцох зарим үйл ажиллагаа хүлээгдэх бололтой. Энэ нь та зорилгодоо хүрэхийн тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй гэсэн дохио. Та санаандгүй хэн нэгний зүрх сэтгэлийг шархлуулж магадгүй. Өөрийн ажил, амралтыг зохицуулж, гартаа авах хэрэгтэй. Ажил дээр тань баяр ёслолын уур амьсгал ноёрхоно. Та найз нөхдийнхөө итгэлцлийн сайн талыг олж харах байх.   

Загас - (2/19-3/20) 
Гол зүйлдээ анхаарлаа хандуулж чадвал Загаснууд та нарын эрч хүч өсөх болно. Хэрвээ та энэ хүмүүнлэгийн ажлаа нийгмийн ажлаас гадуур хийх бодолтой байгаа бол амласан амлалтандаа хүрч сайн дурын энэ ажилд тань найз нөхөд, гэр бүлийнхэний тусламжийг ав. Зочид болон утасны дуудлага анхаарлыг тань сарниулж тайван бус болгож магадгүй. Гэхдээ таны зохион байгуулах чадвар, төвлөрөлт тань үнэхээр өндөр түвшнийх тул та товлосон хугацааны үүрэг хариуцлагаа алдахгүй байх болно.