05.14

16-р байрны хөрсийг хүчитгэх ажил үргэлжилж байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны  16 дугаар байрны хажууд 18 давхар орон сууц  барих зөвшөөрөл олгосны дагуу “Би Жи Би Жи”  компани суурийн нүх ухаж эхэлсэн. Ингэхдээ тэд  хажуугийн 16-р байрны суурийг хөндсөнөөр тэнд  хөрсний нуралт үүссэн байна.

 Тиймээс албаныхан тус байрны оршин суугчдыг  яаралтай нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч тус  байрны 200 орчим иргэнийг дүүргийн нутаг  дэвсгэр дээрх хэд хэдэн зочид буудалд байрлуулсан  юм. Оршин суугчид зочид буудалд амьдраад 20  гаруй хонож байна. Одоогоор 16 дугаар байрны  хөрсийг хүчитгэх ажил үргэлжилж байна.

 Уг ажлыг “Бум Од” компани гүйцэтгэж байгаа юм.  Тоног төхөөрөмжийн бэлтгэлээ бүрэн хангаж,  шороо асган индүүдлэг хийгээд дууссан байна.