01.04

“Perfect Dance” шоуны ялагч 10 сая төгрөгийн эзэн болно

"UBS" телевизийн ээлжит томоохон төсөл болох Үндэсний контент “Perfect Dance” шоу нэвтрүүлэг үзэгчдэд хүрч эхэллээ. Дөрвөн шатны турш өөрийгөө илэрхийлж чадсан, бүжгийн урлагт өөрийн орон зайгаа бий болгож чадах шилдгийн шилдэг цорын ганц оролцогч 10 сая төгрөгийг бэлнээр гардан авах юм. 2-р байр : IV шатанд оролцож буй 12 оролцогч, багийн эзэмшиж буй дансны дугаарыг олон нийтэд зарлах ба фенүүдийнх нь дэмжлэгийг оролцогч, баг тус бүрийн дансанд төвлөрүүлнэ. Энэ нь дараагийн шатанд тэнцэх эсэхэд 25% хүртэл хувиар нөлөөлнө. 3-р байр: III шатанд амжилттай оролцож, тэнцсэн 12 оролцогч, баг бүрт 500’000₮-тэй банкны карт олгоно.