01.05

Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр болох үйл явдлууд:
10.00 цагт Сангийн яаманд Чингис бондын 500 сая долларыг өрийг хөрөнгө оруулагч нарт эгүүлэн шилжүүлэх арга хэмжээ болно.

10.30 цагт Улсын дээд шүүхэд МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэнэ.

11.00 цагт "Ардчиллын өргөө"-нд АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт МУБИС-ийн төв байранд Суурь судалгааны төвийн нээлт болно.

12.00 цагт ХНХЯ-нд Тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах чиглэлд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт ХНХЯ, Монголбанк, арилжааны банкуудын удирдлагууд гарын үсэг зурна.

12.30 цагт ЭМЯ-ны гадна талбайд найман аймгийн алслагдсан сумдад түргэн тусламжийн авто машин хүлээлгэн өгөх ёслол болно. Утас: 99179899, 86885060

Төрийн ордонд

09.30 цагт “Газрын нэгдсэн бодлого, нэгдмэл тогтолцоо, газрын суурь үнэлгээг шинэчлэх асуудал” нээлттэй хэлэлцүүлэг болно.

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт Нутгийн удирдлагын танхимд Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хорооны анхдугаар хуралдаан болно.