05.14

“Чингис хаан” үзэсгэлэнг АНУ-д гаргажээ

АНУ-ын Филадельфи хотын Франклин хүрээлэнд “Чингис хаан үлгэр домгийг үнэн бодит болгосон нь” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийжээ. Тус үзэсгэлэнд саатсанаар Марко Полог хамгаалагчдын нэгний агсч явсан сэлэм болон дэлхийн хамгийн анхны буу зэрэг 200 гаруй үзмэрийг үзэж сонирхох боломжтой аж.

Чингис хааны үлдээсэн эд зүйлсийг танилцуулж, тэр үеийн болон одоогийн нүүдлийн амьдралыг бага ч болов харуулах үүднээс АНУ-ын хэд хэдэн хотод гарсан үзэсгэлэнд нарийн багц цуглуулга, ханын зураг, дүрс бичлэг зэргийг ашиглаж буй юм байна. Үзэсгэлэнд 1162 онд төрсөн Чингис хааныг Төв Азиас Европ хүртэлх газар нутгийг эзлэхдээ сүйрлийн ул мөрийг үлдээсэн аймшиггүй хүн хэмээн дүрсэлсэн ч Монгол Улсад ардчилал болон бичиг үсгийн соёлын үрийг цацсан болохыг бас харуулжээ. Мөн түүний морин цэрэг чадварлаг дайчид байсан бөгөөд тэдний эдэлж хэрэглэж байсан эмээл, нум сум, хуяг зэрэг зэвсгийг уг үзэсгэлэнгээс харж болох аж.

Б.СИЙЛЭН