Шинэ цагийн Монголын утга зохиолыг үндэслэгч, соён гийгүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжиг нь их зохиолчийн тухай өгүүлсэн бодит туурвилын анхны жүжиг болно.
Богд хаант Монгол, Барон Унгерны Монгол, Хувьсгалт Монгол гээд тусгаар тогтнолоо эрж тэмцсэн 5-н засаглалын үед Д.Нацагдоржийн тухай өгүүлэх эл жүжиг нь зохиолчийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээгдсэн түүхэн өгүүлэмж бодол эргэцүүлэлийн уран бїтээл болно.
Зохиолчоор СГЗ Ш.Гүрбазар,
Найруулагч СТА Ч.Тївшин
Гучин нэгхэн насыг насласан хэдий ч сэтгэл оюундаа байсан хязгааргїй их суу билэгт оюуны гайхамшигт их өв сангаа ирээдүй хойчдоо өвлүүлэн өгсөн түүнийг өнөө цагт бахархан мөнхжүүлэх жүжгийн голлох дүрүүдэд УДЭТ-ын залуу үеийн уран бүтээлчид тоглож байгаагаас Д.Нацагдоржид жүжигчин Б.Шинэбаяр, Пагамадуламын дүрийг жїжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.