01.09

Мэрайя Кэри жин хассаныхаа дараа улаан хивснээ алхав

Тэрбумтан эрээс салснаасаа хойш олны нүдэнд төдийлөн өртөөгүй дуучин Мэрайя Кэри өчигдөр Лос-Анжелес хотноо болсон 75 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадамд оролцсон байна. 
Хоёр хүүхдийн ээж, 47 настай дуучин бүсгүй энэ үдэш олны анхаарлыг өөртөө татаж чаджээ. Нэлээд жин хаясан Кэри “Dolce & Gabbana” брэндийн биеийн галбир тодотгосон хар өнгийн гоёмсог даашинзаар гангарч, тун залуулаг, эрч хүчтэй харагдаж байсан юм. Тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сард өөх соруулах мэс засал хийлгэж 10 кг өөхнөөсөө салсан байна.