01.10

”Miss A” хамтлаг албан ёсоор тарлаа

 

"JYP" энтертайнментаас  охидын хамтлаг болох "Miss A"  албан ёсоор тарсан болохыг мэдээллээ.  Хамтлагийн гишүүн Fei JYP-тай 2016 оны  тавдугаар сард, Suzy энэ жилийн наймдугаар сард гэрээгээ сунгасан бол Jia, Min нар гэрээгээ дуусгаад компаниас гарсан юм. "Miss A" хамтлаг 2010 онд хит дуу болох “Bad girl Good girl” дуугаар дэбют хийж байсан билээ.